МАС Авто Сервис-ийн танилцуулга

2024-01-19

МАС авто сервис нь анх 2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж 2019 онд МАС авто сервис ХХК болон өргөжсөн. Бид хөгжил дэвшлийнхээ 14 жилийн хугацаанд хэрэглэгч нартаа аль болох чанартай сэлбэг үйлчилгээ үзүүлэхийг зорьж ирсэн. Үүний үндсэн дээр 2022 онд Накамото брэндийн албан ёсны дистрибьютор эрхтэй харилцагч болсон нь бидний хувьд нэгэн том амжилт байв.

Авто машины бүрэн бүтэн байдал нь жолооч болон зорчигчийн аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг бөгөөд манай хамт олон нь хэрэглэгч жолооч нараа доорх зүйлсээр хангахыг зорьдог. Үүнд:

Чанартай сэлбэг
Хэрэглэгч жолооч нартаа найдвартай, олон улсын жишигт нийцсэн, чанарын стандартыг хангасан сэлбэг нийлүүлэхийг зорьсны үндсэн дээр Накамото брэндийн албан ёсны дистирбьютор болсон.
Боломжит үнэ
Накамото брэндийн албан ёсны дистрибьютор болсноор чанартай сэлбэгийг боломжит үнээр хэрэглэгч жолооч нартаа санал болгох боломж нээгдсэн.
Сэтгэлд хүрсэн үйлчилгээ

Олон жилийн туршлагатай мэргэшсэн худалдааны зөвлөх, механикуудаас манай хамт олон бүрддэг тул оновчтой зөвлөгөө, чанартай үйлчилгээг хүргэдэг.